Монгол төрд ч, монгол хүнд ч бодлого дутагдаж байна…
Үнэнийг хэлэхэд энэ халуун тогоог хятадууд бодлогоор үйлдвэрлэж Монголд бодлогоор оруулж худалдаалаад байдаг юм биш биз гэсэн хардалт төрөх боллоо.
** Анхаар!!! Улбар шар залгууртай халуун тогоо**
Нялх балчир хүүхдүүд тод өнгөнд дуртай байдаг. Тиймээс ч тэдэнд зориулсан тоглоомуудыг улбар шар, тод ногоон гээд хурц өнгөтэй хийдэг. Харин халуун тогооны залгуур ийм тод өнгөтэй болсныг юу гэж тайлбарлах вэ? Өнгөлөг юманд дуртай нялх амьтан тоглоом гэж хууртагдаад л өөр дээрээ халуун хоол асгана шүү дээ. Түлэнхийн төвд халуун тогоонд түлэгдсэн хүүхдүүд өдөр бүр шахуу ирдэг тухай өр өвтгөм мэдээг бид сонсдог. Тоглоом шиг нь тод өнгөтэй залгууртай ийм халуун тогоо урдаас зөөгөөд байх юм бол учир мэдэхгүй олон нялх үрс минь түлэгдэнэ гэж наймаачид минь бодоосой. Мэргэжлийн хяналт ч бас ийм тод өнгөтэй залгууртай , аюул дагуулсан халуун тогоонд анхаарал тавиарай.
Эх сурвалж: фейсбүүк.ком