УИХ-ын Сонгуулийн Намын жагсаалтаар сонгогдох Пропорциональ систем нь Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасан \”УИХ-ын гишүүнийг сонгуулийн эрх
бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж 4 жилийн хугацаагаар сонгоно” гэж заасантай зөрчилдөж байна гэж Үндсэн хуулийн цэц шийдвэрлэжээ. Тун удахгүй УИХ-ын чуулганаар энэ асуудал хэлэлцэгдэж сонгуулийн НАМЫН ЖАГСААЛТ гэдэг зүйл хүчингүй болох магадлал өндөр байгаа юм байна.