Одоо бидний үед “үс” гэдэг ойлголт нь зөвхөн гоо сайхантай холбоотой асуудал болжээ. Арай эртхэн үед, тодруулбал ” Вьетнамын дайн”-ы үед эргээд очвол тухайн үед хүмүүсээс нууцалж байсан, үсний талаарх шал өөр зүйлийг мэдэж болох юм.
Салли (нэрийг өөрчилсөн) 1990-ээд оны эхээр ахмад дайчдын асуудлыг хариуцсан яамны эмнэлэгт ажилладаг сэтгэл зүйчтэй гэр бүл болжээ. Эмнэлэгт хэвтэх ахмадуудын ихэнхи нь вьетнамын дайнд оролцож байсан аж. Нэгэн орой нөхөр нь хэд хэдэн зузаан хавтастай ажлаасаа ирэв. Хавтсан доторхи олон зуун цааснуудыг уншаад нөхөр нь үнэхээр цочролд орсон бөгөөд түүний уншсан зүйл амьдралыг нь үндсээр нь өөрчилсөн юм. Тэр цагаас эхлэн ихэмсэг нямбай нөхөр нь сахал, үсээ огт авахаа больж урт ургуулж эхэлжээ. Яагаад гэдэг учрыг энэхүү материалыг уншсан хойноо л Салли ойлгов.
Вьетнамын дайны үеэр америкууд нууц тагнуулын албандаа сонгон шалгаруулж нутгийн америк индиануудыг олноор нь армидаа элсүүлэн авчээ. Армид ямар ч чимээ гаргалгүй явдаг, мөр мөшгөхдөө байгалийн онцгой авьяастай бараг л шидтэй гэмээр индиан анчдыг хайж олон татсан байна. Гэтэл маш сонирхолтой нь, армид ирэнгүүтээ бүгдийнх нь тэр онцгой чадварууд зүгээр л алга болчихжээ. Шалгалтнаас шалгалтанд бүгд уналаа, байлдааны даалгавруудыг нэг нь ч биелүүлж чадсангүй. Учрыг удаан хайсны эцэст нэг л дүгнэлтэнд бүгд хүрчээ. Энэ нь тэднийг армийн ном журмаар халимаг болгон үсийг нь засахад зургаа дахь мэдрэхүйдээ мэдээлэл хүлээж авдаг нууц чадвараа алдсан болох нь тодорхой байлаа. Туршилтанд урт үстэй, халимаг үстэй хос байлдагчаар даалгавар гүйцэтгүүлэхэд, урт үстэй нь саадгүй бүх үүргийг биелүүлж, халимаг үст нь чадаагүй байна. Баримтаас нотлоход, дайны сүүлийн өдрийг хүртэл индиан дайчдыг бүгдийг үсээ засуулах армийн дүрэм журмаас чөлөөлж байжээ.
Жич: Биеийн хэсэг бүр оршин тогнох өөрийн учир шалтгаантай. Үс нь мэдрэлийн системийн үргэлжлэл бөгөөд “биеийн гадаргуу дээрхи мэдрэлүүд” хэмээн нэрлэж болох юм. Өөрөөр хэлбэл нарийн хөгжсөн зохион байгуулалттай антеннууд бөгөөд тархинд маш их мэдээллийг дамжуулдаг. Зөвхөн мэдээлэл дамжуулах төдийгүй, орчны энергийн цахилгаан соронзон долгионыг тээгч юм.
Үүнийг Кирлианы эффектээр тогтоосон ба урт, богино үстэй хүний фото зураг орчны дохиог дамжуулахдаа өөр байдгаас мэдэж болно. Үсээ богино тайрснаар байгаль орчин, эргэн тойрны мэдээлэл авах, мэдрэмж мууддаг байна. Иймээс үс нь зөвхөн гоо сайхны тулд заяагдаагүй болох нь илт байна. Урт үстэй хүний зөн билэг мэдрэмж өндөр байдаг, урт үстэй эмэгтэйгээс ямар ч хордлогогүй хүүхэд төрдөг гэх мэт.
“Тэнгэр газрын ахуй” хэмээх эртний сударт урт үстэй Самсон гэдэг баатар Далила бүсгүйд дурлаад санамсаргүйгээр түүнд:” – Хэрэв миний үсийг тайрвал би хүч чадалгүй болно” гэж ярьснаасаа болж унтаж байхад нь хорт бүсгүй үсийг нь тайрч дайсандаа ялагдан тээрэмд ажиллаж байгаад үс нь ахин ургахад эргэн ялж буй хэсэг гардаг.
Бас нэгэн түүх. Онц сурдаг бүсэлхий хүрсэн гэзэгтэй охин шалгалтын өмнө үсээ ганган тайруулсан бөгөөд маргааш нь шалгалтандаа унасан юм. Тэрээр хичээлээ санахгүй байсан бөгөөд ой санамжаа тайрсан аж. Хүнд зовлон үзсэн, өвчилсөн хүнд үсээ тайрахыг зөвлөдөг нь үсэнд ой санамж хадгалагдаж байдагтай холбоотой. Харин хүүхдийн үсийг тайрч болохгүй. Учир нь хүүхэд өдөр юм сурч байдаг бөгөөд үсийг нь тайрвал дахин эхнээс нь сурах хэрэг гардаг бөгөөд хөгжлийн хоцрогдол гарч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, ой тогтоолтоос нь тайраад байнаа гэсэн үг.
Охидууд багадаа хөвгүүдээс өсөлт хөгжилт нь илүү байдаг нь үсийг нь тайрддаггүйтэй холбоотой гэж үздэг.
Оварог бурхны сургаальд: “Үсээ тайруулбал эрүүл мэндээ алдана” хэмээн сургажээ.
Эрт үед бараг бүх ард түмний дунд эр эм гэлтгүй үсээ тайрддаггүй байжээ.
Үсийг ямар ч үед будаж болохгүй. Физикийн хуулиар, алив юмны өнгө нь долгионыг шингээх процессын дүнд үүсдэг. Улаан өнгө л гэхэд, нарны туяаны бусад бүх өнгө нэвтэрч ганц улаан өнгийг ойлгож байгаа учраас улаан өнгөтэй харагддаг. Улаан өнгөтэй аяга нь аяганы гадаргууны молекулууд тийм учраас л улаан харагддаг. Үүн шиг үсний өнгө нь маш олон янз нарийн байдаг. Цэвэр дан өнгө гэж бараг байддаггүй. Үс тодорхой урттай долгионы энергийн урсгалыг нэвтрүүлдэг бөгөөд зөвхөн танд бие организмд хэрэгтэй энергийг нэвтрүүлдэг. Хэрэв та үсээ будвал юу болох вэ? Таны биед зохихгүй өөр энерги нэвтэрнэ гэсэн үг. Тэгэхээр мэдээж өвчин! Иймээс будахын өмнө буурал үс таныг тэгтэл гутаах нь уу, бодож үзээрэй. Загвар гоо сайхны үлгэр болдог франц бүсгүйчүүд хэзээ ч үсээ буддаггүй.
Эмэгтэй хүний үс бүсэлхий хүртлээ байх ёстой, хүний энергийн хангалттай нөөцийг өвдөг хүртэлх урттай үс бүрэн нөөцөлж чаддаг гэдгийг та мэдэх үү? Урт үстэй эмэгтэй маш хүчтэй энергитэй байдаг бөгөөд нөхрөө гай зовлонгоос хамгаалж чадах энергийн хамгаалалтын тойрог бий болгох чадварыг агуулж байдаг. Хэрэв нөхөр нь эхнэрийхээ үсийг самнаж өгвөл эхнэрийнхээ хамгаалалтыг авдаг гэнэ. Үсийг зөвхөн гэртээ эсвэл байгальд задгай тавих хэрэгтэй бөгөөд сайн энергийг шингээдэг. Харин богино буюу задгай тавьсан үс эргэн тойрны муу энерги бүхнийг шингээж явдаг. Жишээлэхэд, багадаа тайрмал үстэй явсан ба гэзэгтэй байсан 2 охины хувь заяа өөр байдаг байна. Ертөнцийн гэгээлэг энерги үсээр дамжин нуруунд ирж бүх бие, сэтгэлийг амьдралын хүчээр дүүргэн ирээдүйн эх болох ариун үүрэгт охиныг бэлддэг. Нөхөрт гарсан эмэгтэй үсээ 2 салаа сүлждэг нь,өөртөө болон ирээдүйн хүүхэддээ тусад нь энерги цуглуулахын тулд гэнэ.
Мөн үснээс гадна биеийн бусад үс бас адил үүрэг гүйцэтгэдэг аж. Эртний Римийн хаан Нерон гадаадын элчин төлөөлөгчдийн үсийг хусахыг тушааж байжээ. Хайхшран түүнээс учрыг асуухад: – Би тэднийг юм бодож эргэцүүлэхийг хүсэхгүй байна, тэд зөвхөн миний тушаал зарлигийг биелүүлэхэд хангалттай хэмээн хариулж байжээ. Арми, шорон зэрэг газарт яагаад заавал үсийг нь хусдаг юм бол гэж хэзээ нэгэн цагт та бодож үзсэн үү?
Халзан толгойг удирдахад амархан байдаг гэнэ. Үс нь хүнд сэтгэл зүйн хүч өгдөг бөгөөд шидийн гэмээр чадварыг олгодог.
Эрт үед үс гэзгийг хүчтэй хамгаалалт хэмээн тооцдог байсан. Нурууны дагуу хүний үндсэн чакранууд байрладаг бөгөөд гэзэгний сүлжээ бүхэн түүнийг муу бүхнээс хамгаалдаг гэж үздэг байжээ.
Зүйрлэн хэлэхэд үсээр дамжин тог гүйж байдаг бөгөөд үс урт байх тусам тогны хүч их байдаг байх нь. Амьдралын хүч султай, эрүүл мэнд муу хүнд ямар ч ийм тог ажиглагддаггүй.
Мөн үс энергийг хадгалагч аккумлятор бөгөөд энергийг дэмий үрэлгүй хадгалж, хүний мэдрэмжийг хүчтэй болгон цэнэглэж байдаг. Таагүй энергитэй газар, энерги бохиртох үед үс түүнийг өөртөө татаж толгой руу дамжуулддаггүй юм. Хэрэв тэгдэггүйсэн бол толгой өвдөх, сэтгэл зүйд маш муу нөлөөлөх байсан. Үснээс муу энергийг зайлуулахдаа дараа нь зүгээр үсийг самнахад л бүх бохир энерги цэвэрлэгддэг юм.
Үс нь энерги хадгалагч болдог бөгөөд заримдаа үсээ засуулсны дараа толгой хөнгөрч сэргэх шиг болдог. Энэ нь харамсалтай нь, үсэнд хадгалагдсан энерги чөлөөлөгдөж түрхэн зуурын сэргэлтэнд дэмий үрэгдэж байгаа нь тэр.
Үс энерги дамжуулагч гэх бас нэгэн баталгаа нь гэнэтийн аюул тохиолдох, айдаст автах үед үс босох мэт болдог мэдрэмж. Учир нь түүгээр дамжин энэ үед асар их хэмжээний энерги алдагдаж хамгаалах үүргээ биелүүлдэг юм. Яг энэ үед үсээр дамжих их энерги түүнийг босгож ангижруулах нөлөө үзүүлдэг.
Эрэгтэй хүмүүсийн хувьд сахал нь зөн билэг мэдрэмжийг сайжруулах энергийн эх үүсвэрийн үүрэг гүйцэтгэдэг байна.
Эх сурвалж: Невероятно, но факт