УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн намууд дор бүрнээ өөрсдийн бодлого, хөтөлбөрөө боловсруулан, үйл ажиллагаагаа идэвхижүүлж байгаа энэ үед УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга миний бие 2012 оны сонгуулиар Та бүхэнд уриалж байсан зүйлээ дахин сануулж байна.
Одоогоос дөрвөн жилийн өмнө намуудын удирдлагуудыг жагсаалт хэмээх халхавчийн ард оролгүй, намаа манлайлан тойрогт нэр дэвшин өрсөлдөхййг уриалахад дэмжээгүй билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 21.2-т Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж заасан байдаг тул УИХ-ын гишүүд АРД ТҮМНЭЭСЭЭ СОНГОГДОХ учиртай.
Намынхаа өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, бодпого шийдвэрийг чиглүүлэн ажиллаж байгаа намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар, 2012 оны сонгуулиар намын жагсаалтад бичигдсэн улс төрчид, намыг санхүүжүүлэгч-бизнесийн бүлэглэлийн төлөөлөгчдийг УИХ-д жагсаалтаар сонгогдохыг АРД ИРГЭД ЭРС ЭСЭРГҮУЦЭЖ, ШҮҮМЖЛЭЛТЭЙ хандаж байна.
Ийм учир Та бүхэн УИХ-ын сонгуулийн тодорхой тойргуудад нэр дэвшиж ард иргэдийнхээ өгсөн санал, сонголтын дүнгээр үнэлүүлж, манлайлан оролцохыг УРИАЛЖ байна.
УИХ-ын гишүүн, МАХН-ын Дэд дарга Дэндэвийн ТЭРБИШДАГВА
Төрийн ордон 2016.04.19