С.Зориг агсны эхнэр Б.Булган улстөрчдийн \”золиос\” болж, Монголын хамгийн азгүй эмэгтэйгээр тодроод байгаа билээ. Хүний эрхийн үндэсний комисс нь очоод, УИХ дахь Өргөдлийн байнгын хорооны дарга нь очоод \”зүгээр\” байна гэж хэлсэн ч Б.Булган маш ихээр залхаан цээрлүүлэгдэж байгаа нь УИХ-ын гишүүн Лу.Болд, Ц.Оюунгэрэл нарын гишүүдийн үгнээс ил болсон.
Ардчилсан Монгол Улсад хүний аминд хүрээгүй хүнийг ингэж залхаан цээрлүүлж, тодорхойгүй шалтгаанаар олон сар ганцаарчлан хорьж, ар гэрийнхнээс нь эргэлт оруулахгүй, өмгөөлөгчтэй уулзуулахгүй байгаад УИХ-ын дээрх гишүүд гайхсан.
Тэгвэл Б.Булганыг УИХ-ын гишүүн Лу. Болд, Ц.Оюунгэрэл нарын хэлсэнчлэн залхаан цээрлүүлэгдэж байгаа эсэхийг прокурорын байгууллагаас шалгахаар болж, Төв аймгийн цагдах хорих байранд шалгалт хийж эхэлжээ.
Гэхдээ энэхүү шалгалтаас мөөгөнцөртэй өрөөнд ганцаарчлан удаан хоригдсоны улмаас эрүүл мэндийн хувьд эср доройтсон Б.Булганыг 24 цаг гэрэлтэй өрөөнд байлгаж, ар гэрээс нь ирсэн ариун цэврийн хэрэгсэл, чихэрлэг зүйлс нэвтрүүлэхгүй цээрлүүлж, Б.Булганы \”бие засах\”-ыг хүртэл эрчүүдийн нүдэнд ил байлгаж зовоож байгааг үнэн гэдгийг батлах болов уу.
Төгс