Өнөөдөр /4 сарын
20/ Ардчиллын жинхэнэ удирдагч С.Зориг агсны төрсөн өдөр. Тэрээр өнөөдөр амьд
сэрүүн байсан бол 54 нас хүрэх байлаа. Түүнчлэн Монгол Улс жинхэнэ ардчилсан
замаар хөгжиж, шударга ёс тогтсон улс болох байлаа. Харамсалтай нь, ардчиллыг эхлүүлж
байхдаа хуурамч ардчиллыг дотроо төсөөлөгчдийн гарт амиа алдана гэж төсөөлөөгүй
байх.
С.Зориг бол 3 сая хүн амтай Монгол Улсад тохирсон ардчиллын удирдагч нь байсан
болохоос 300 сая хүнтэй амтай, торгуулиар иргэдээ тогтоодог Америк ардчиллын
хуулбарлагч байгаагүй юм. 1998 оны 10 дугаар 2-ны тэр хар өдөр Монголын ард
түмэн Ардчиллын амьд хараацай С.Зоригийгоо алдаж, түүнээс хойш жинхэнэ
хараацайнуудаа бүгдийг нь алдсан. 1990 онд Монгол Улсад нэг ч хүний амь нас
эрсдэлгүйгээр ардчилал тогтсон гэж гаднынханд гайхуулдаг ч түүнээс хойш маш
олон хүний цус асгарсан гашуун хэлмэгдүүлэлт өрнөж байна.
Үүний ганцхан жишээ
нь, С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор 20-иод хүний амь нас эрсдэж, үүнээс
цөөнгүй хүн хэлмэгдэж буйгаас харж болно. Ингэж Монгол Улс 1998 онд Ерөнхий
сайдын суудал болон Сэргээн босголт, Хотш банкийг хувааж идэгсдийн гарт
С.Зоригийгоо алдсан нь орчин цагийн Монголын түүхэн дэх хамгийн хараар бичигдэх
үйл явдал, буруу зам уруу хар аяндаа орох эхлэл байсан юм.