Баянхонгор аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид өнгөрөгч хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнажээ. Энэ тайланд нэг сонирхолтой мэдээлэл ажиглагдсан нь Баянхонгор аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Г.Ганбаярын ажлын тайлан байв. Тодруулбал, түүний ажлын тайланд өөрийнхөө хурдан морьдыг түрүүлж, айрагдуулсан тухай дурджээ.
Хурдан морьд нь амжилт гаргасан нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн ажлын тайланд ямар ч хамаатай юм бүү мэд. Эсвэл Баянхонгорчууд, иргэдийн хурлын төлөөлөгчид нь бие сэтгэл, аймгийн эд хөрөнгөөрөө дэмжиж оролцсон ажил учраас л тайлант мэдээнд дурдсан байж болох л юм. Үгүй бол хийсэн ажил олдохгүй болохоор нь хувийн амжилтаасаа цухас дурдаж, хуудас дүүргэсэн ч байж магадгүй.
Шар хүү