Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар бас нэгэн асуудлыг шийдвэрлэсэн нь Улаанбаатар Дарханы замын шинэчлэн барихаар болжээ. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох яамд, хотын удирдлагуудад үүрэг өгч ажилласнаар өнгөрсөн долдугаар сард санхүүжилт шийдэгдэж байсан.
Харин өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар Дарханы замыг ирэх оны дөрөвдүгээр сард хоёр урсгал, 4 эгнээтэй болгож барихаар шийдвэрлэжээ. Гүйцэтгэгчээр таван компани, таван ажлын хэсэг ажлыг эхлүүлж богино хугацаанд барьж байгуулахаар тогтоол гаргасан байна. Замыг шинэчлэхдээ Азийн хөгжлийн банкны санхүүжилт бусад эх үүсвэртэйгээр барихаар тогтсон аж.