Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хэнтий, Дорнодын өмнөд, Дундговийн зүүн хэсэг, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
2016 оны дөрөвдүгээр сарын 21-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Төв аймгийн нутаг, Хэнтийн хойд хэсгээр 0-5 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 18-23 хэм, Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, Баянхонгорын хойд хэсгээр 13-18 хэм, Өмнөговь, Дорноговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч 3-5 хэм дулаан байна.