Угандад эх, хүүхэд хоёр матрын дайралтад өртсөн аймшигт явдал болжээ. Таван сартай хүүхэдтэйгээ ус авахаар ирсэн эмэгтэйг матар хүүхдийнх нь хамт ус руу авч одсон талаар орон нутгийн The Daily Monitor хэвлэлээс иш татан Lenta мэдээлж байна.
Алберто нуурнаас ус авахаар ирсэн оршин суугчид матар ойртон ирэхийг анзаарч холдоцгоосон боловч тэнд нэгэн эмэгтэй хүүхдийнхээ хамт хоцорч матрын дайралтад өртсөн аж. Хүмүүс тэднийг аврах гэж оролдсон ч чадаагүй бөгөөд эх, үр хоёроос юу ч үлдээгүй байна.
Альберта нуур нь Уганда ба Конгийн хил залгаа нутагт байдаг бөгөөд тэнд үе үе матар ирдэг аж. Тэдгээр матруудын урт нь таван метрт хүрдэг бөгөөд анааш, зэрлэг үхэр, хярс, арслан зэрэг том амьтадыг ч гэсэн идэж орхидог гэнэ.
Ц.Пүрэвдорж