Даваа гаригт болсон Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар Ардчилсан нам
дорвитой асуудал хэлэлцсэнгүй гэж харагдаад байгаа. Тэгвэл ирэх бямба гаригт
товлогдсон хурлаар анхаарал татаж буй зарим асуудлуудыг хэлэлцэх болов уу.
Нэгт, сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, намын жагсаалтаар сонгогдох асуудлыг
халах тухай ярих байх. Хоёрт, томилогдсон цагаасаа хойш \”үүрэг гүйцэтгэгч”-ээр
ажиллаж буй Л.Эрхэнбаярыг жинхлэх үү, үгүй юу гэдгийг шийдэх юм.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргыг ҮЗХ-ны хуралдаанаар томилдог.
Гэвч Л.Эрхэмбаярыг хууль бусаар томилсон гэж намын гишүүд нь одоо ч үзсээр
байгаа. Намын генсек хүн уг нь намын гишүүдийн эв нэгдлийг хангаж ажиллах ёстой.
Гэвч \”чадвар муу” гэсэн дүнг аль эртнээс түүнд өгчихөөд байгаа юм. Тэгэхээр
ирэх бямба гаригт хуралдах ҮЗХ-ны хуралдаанаар Л.Эрхэмбаярыг жинхлэх бус харин
албан тушаалаас нь чөлөөлж магадгүй гэсэн таамаглал төрөх боллоо.
Орон нутгийн ҮЗХ-ны гишүүд ч ийм саналыг ирэх хуралдаанаар дэвшүүлнэ гэх
мэдээлэл байна. Хамгийн гол нь тэдний саналыг АН-ын дарга З.Энхболд дэмжиж
байгаа аж. АН \”шуудайнд хийсэн эвэр шиг” л түнжин муутай байгаа. Энэ үед намын генсек
юу хийх учраа олохгүй дэмий харж суугаа нь энэ албан тушаалд тохирохгүй гэдгийг
нь нотлоод байгаа мэт.
Ядаж л намын генсек хүн өөрийн мэдлэг чадваргүйг гайхуулж, хэвлэл
мэдээллээр намынхаа нэр хүндийг унагаад явахгүй л байх байсан гэх шүүмжлэлүүд
их бий. Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь
асуудал дагуулж байгаа учраас л намын нөхөд нь түүнийг \”буулгах цаг болсон” гэж
үзсэн бололтой. \”МАН-ыг ипотекийн зээлийг 20 хувьд шилжүүлэх гэж байна” гээд л цуурчихсан.
Дараа нь хэнэг ч үгүй \”би мэдээллээ андуурсан байна” гэж мэдэгдээд л, шүүхийн
хаалга татах дээрээ тулчихаад байгаа. Ийм
л хүн Ардчилсан намын бодлогыг атгаж, ажиллаж байна. Харин түүнийг АН-ын
генсекээр цаашид ажиллуулах уу, үгүй юу гэдгийг бямба гаригт хуралдах ҮЗХ-ны
хуралдаанаар л шийдвэрлэх биз.
А.Аюуш