Улаанбурхан өвчний дэгдэлт асар өндөр байгаа билээ. Одоогоор Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн улаанбурхан өвчний тасаг дүүрч, зэргэлдээх тасгуудад ч мөн хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилж байгаа ба эмч, ажилтнууд ачаалал ихтэй ажиллаж байгаа юм. Тиймээс АШУИС-ийн оюутнууд ХӨСҮТ-д нэг нэгээрээ ээлжлэн жижүүрлэн хонохоор болжээ.