Дөрөвдүгээр сарын 25 буюу ирэх даваа гаригаас эхлэн БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг Хөдөлмөрийн биржид бүртгэж эхлэхээр болжээ. Ингэхдээ тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулах юм байна. Түүнчлэн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авахаар болжээ. БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн хувьд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд заавал тэнцсэн байх хэрэгтэй бөгөөд хэлний шалгалтандаа тэнцээгүй бол хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл өгөхгүй аж.
Нинж