Энэ сарын 11-ний өдөр ЦЕГ-аас УИХ-ын гишүүн Х.Баттулгын эзэмшлийн \”Баянгол\” зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг \”Баялгийн хувь\”, \”Түмэн хишигтэн\” хэмээх хоёр компанид шалгалт хийсэн билээ. Цагдаагийнхан тухайн үед тус компаниудад санхүүгийн шалгалт оруулах болсон талаар мэдэгдээд байсан. Өөрөөр хэлбэр дээрхи нэр бүхий хоёр компани нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой байж болзошгүй учраас ийнхүү шалгасан гэж байсан юм. Тэгвэл энэ шалгалтын талаар ЦЕГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Шалгалтаар УИХ-ын гишүүн Х.Баттулга нь нэр дурдсан хоёр компанид ямар нэгэн хувь эзэмшдэггүй болохыг тогтоосон бөгөөд харин хуулийн байгууллагад саатуулагдан шалгагдаж буй түүний туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум төгрөгийг захиран зарцуулсан болохыг илрүүлсэн ажээ.
Нинж