Авлигатай тэмцэх газраас \”Төрийн
байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг
боловсруулжээ. Аргачлал ёсоор 2016 оны үнэлгээг хийх \”Шинжээчдийн
баг”-ийг шалгаруулахаар ажиллаж байна. Энэхүү аргачлалаар шалгарсан
Шинжээчдийн баг 2013 онд 120, 2014 онд 124, 2015 онд 122 байгууллагад
үнэлгээ хийж, үр дүнг олон нийтэд танилцуулсан.
Энэ удаагийн Шинжээчдийн баг
нь Улсын Их Хурлаас байгуулагддаг байгууллага /Үндэсний аудитын газар,
Монголбанк, Төрийн албаны зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн
үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо/, Монгол Улсын
яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд, аймаг,
нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, төрийн өмчийн болон төрийн
өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийг шалгах юм.
Шинжээчдийн баг
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх
хэлтсийн ажилтнуудтай нягт хамтран ажиллана. Харин сонгон
шалгаруулалт хийсний дараа шалгарсан багуудтай гэрээ байгуулж ажиллана
гэж Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс мэдээллээ.