Өнгөрсөн долоо хоногт Урт цагаан орчимд \”\”Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдан авч байна\” гэх сургаар иргэд хувьцаагаа борлуулахаар хонон өнжин цуглах болсон. Тэгвэл энэ асуудлын хүрээнд хууль хяналтын байгууллагаас шалгалт оруулж, худал мэдээлэл тарааж, иргэдийг хуурч мэхэлсэн, луйврын шинжтэй үйл ажиллагаа эрхэлсэн байж болзошгүй этгээдүүдийг барьж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал, энэ сарын 20-нд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст \”Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, үнэт цаасны \”Стандарт Инвестмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргал нарыг шалгаж эхэлжээ. Тэдний хувьцааг худалдаж авах, олгох нэрээр иргэдийг залилсан байж болзошгүй хэмээн Эрүүгийн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа аж.
Эрүүгийн хуулийн 161 дүгээр зүйлд \”Хууль тогтоомжоор хориглосон тусгай зөвшөөрөлтэй явуулах үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг дур мэдэн эрхэлж, их хэмжээний орлого олсон, энэ хэргийг зохион байгуулалттай бувюу гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэл бусдад их хэмжээний хохирол учруулсан бол шийтгэнэ\” гэж заажээ.
Амар