Улстөр гэдэг ямар ч хүнийг жүжиглүүлж чаддаг тийм л увдистай давхарга билээ. Энэ давхаргад амьдарч, албан тушаал, авлигын амтыг мэдэрч басхүү амбицархдаг болсон хүмүүс хэрхэн тэр ертөнцдөө дахин нэвтрэх гэж үхэн хатаж байна. Улстөрч хүн дуучин болж, бүжигчин болж, фитнесийн тамирчин болж явна. Энэ бол энгийн нэгэн жишээ. Индерийн ард эрдэмтэн болж, иргэдийн өмнө бурхан болж, эхнэрээ хуурсан шалиг болж байна, энэ хэдэн улстөрчид. Энэ мэтчилэнгээр өнгөрсөн 20-иод жил Монголын улстөрийн амьдрал өрнөж, хуваах, хумслах эрдэмд гаргууд суралцаж байна.
Өдгөө бидэнд байгаа улстөр ямар ч хүнийг жүжиглүүлж чаддаг тийм л том сургууль, авлигын асар том уурхай болжээ. Энэ уурхайд буруу \”школь\”-оор хүмүүжсэн хүмүүс хоолонд орох дараагийн ээлжээ хүлээж, тэдний дараагийн үе хүмүүжин бэлтгэгдэж байна. Улстөр гэдэг ямар ч хүнийг мэргэжлийн жүжигчдээс илүү жүжиглүүлж, нүүрний хувиралгүйгээр худал яриулж, нүд анивчихгээр уйлуулж, тэр ч бүү хэл үг хэлдэггүй ичимхий хүнийг хүртэл \”хэлд оруулж\” байна. Тиймдээ ч улстөрийн тавцанд урлагийн тайзнаас илүү жүжигчид бэлтгэж байна.
Эх сурвалж: Фэйсбүүк