Жүжигчин Б.Амарсайханы тоглосон \”Би юу хийчихэв ээ” бичлэг нийгэмд нэлээд
хүчээ авсан. Үүнтэй холбогдуулан Ардчилсан нам өндөр авч, Ерөнхийлөгч хүртэл үг
унагасан. Бичлэгийг харахад АН-ын эсрэг байгаа нь илт харагддаг. Түүнчлэн
улстөрийн захиалгатай болох нь ч тодорхой байдаг. Төд удалгүй бичлэгийг \”Херо
энтертайнмент”-ынхан хийсэн нь тогтоогдсон бөгөөд \”Херо”-гийн цаана хэн
байдгийг бүгд мэддэг. Тиймээс энэ бичлэгийг Х.Баттулга захиалж, намынхаа эсрэг
ажиллав уу, аль эсвэл МАН-аас захиалж \”Херо” хийсэн үү гэдэг нь анхаарал татаж
эхэлсэн. Тиймдээ ч \”Херо”-гоос мэдэгдэл хийх үеэрээ Х.Баттулгатай гишүүнтэй
ямар ч холбоогүй МАН-ын захиалгаар хийсэн гэсэн юм. Тэгвэл МАН-аас \”Бид ийм захиалга
өгч бичлэг хийлгээгүй. Тиймээс Херог шүүхэд өгч намын нэр хүндээ цэвэрлүүлнэ”
гэжээ.
Тэгэхээр \”Херо” хэн нэгний захиалгагүйгээр энэ бичлэгийг хий вүү,
Х.Баттулга гишүүний тушаалаар хийчихээд мэлзээд байна уу. Ямартай ч, АН-ын
Х.Баттулга гишүүнийг намаасаа хөөх, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх
асуудлаар ярилцаж буй энэ үед Х.Баттулга намаа \”гуссан” бичлэг хийлгэсэн бол
асуудал нь улам хүндэрнэ. Тэгээд ч энэхүү бичлэгийг Х.Баттулга гишүүн захиалсан
байх өндөр магадлалтай гэдгийг бичлэгт зарцуулсан хөрөнгө болон бичлэг дээр
гарч буй хүмүүсээс эш татан эх сурвалжууд үзэж буйгаа нуугаагүй юм.