БНТУ-ын Бурса хотын төв гудамжид байрлах жуулчид олноор цугладаг сүмийн ойролцоо 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17.45 цагийн орчимд дэлбэрэл
т болж 1 хүн нас барж, 7 хүн шархаджээ.
Бурса хотын захирагчийн албанаас уг дэлбэрэлтийг террорист халдлага хэмээн үзэж байгаа, халдлагыг 25 орчим насны амиа золиослогч эмэгтэй үйлдсэн байж болзошгүй талаар мэдэгдсэн байна. Дэлбэрэлтийн улмаас нас барсан, гэмтсэн хүмүүсийн дунд Монгол Улсын иргэд байхгүй тухай Анкарад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.