НӨАТ-ын тасалбараа цуглуулж, сар бүр азтан тодруулах сугалаанд оролцдог
болоод байгаа. Тэгвэл гуравдугаар сард тодорсон сүпер шагналын буюу 400 сая
төгрөгийн азтан одоо ч тодорхой болоогүй байна. Гааль, татварын ерөнхий газраас
азтаны тасалбарын серийн дугаарыг зарласан.
Тэгвэл серийн дугаар нь таарч байгаа гэх хоёр хүн ГТЕГ-т өргөдлөө өгсөн
тухай албаны хүн мэдээлж байна. Гэхдээ
хоёр хүн азтан болох боломжгүй. Тиймээс одоогоор дотоод журмын дагуу хяналт
шалгалтыг хийж байгаа аж. Мөн ирэх долоо хоног гэхэд хэн нь жинхэнэ азтан болох
нь тодорхой болно гэж мэдэгдлээ.
Хамгийн гол нь дээрх өргөдөл өгсөн хоёр хүн хоёул тасалбараа бүртгүүлээгүй
байгаа бөгөөд энэ нь азтан тодруулахад
хүндрэл үүсгэх нөхцөл болжээ. Уг нь журамд зааснаар иргэн азтан болсон бол
тухайн тасалбараа 14 хоногийн дотор бүртгүүлж, баталгаажуулах ёстой. Гэвч
өргөдөл гаргасан иргэд бүртгэл хийж, баталгаажуулаагүй асуудал байгаа аж.
Гэхдээ ирэх долоо гэхэд азтан бүрэн тодорч, асуудал шийдэгдэнэ гэж мэдэгдлээ.
Амар