Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлж байна.
Өнөөдөр
- Монголын Ардчилсан хөдөлгөөний нам,
- Ардчилсан нам,
- МАХН,
- Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам,
- Монголын Социал-демократ нам,
- Монголын Уламжлалын нэгдсэн нам,
- Ард түмнээ хайрлая нам,
- \”Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвслийн төлөөлөл тус тус хүсэлт болон түүнд хавсаргасан баримт бичгээ Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгөөд байна.
Өчигдөр буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр МАН, Монгол консерватив нам, Бүгд Найрамдах нам хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус илэрхийлсэн билээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.