Өдгөө хүнээс ХҮН
/Хөдөлмөрийн Үндэсний Нам/-ын дарга хэн болохыг асуувал зөв хариулт сонсоно гэж
найдалтгүй болжээ. Энгийн хүн битгий хэл ХҮН-ын гишүүн нь хүртэл намынхаа
даргыг чухам хэн болохыг мэдэхгүй явна. С.Ганбаатар, С.Боргил, Б.Найдалаа,
Т.Ганболд нарын нэрийг хэлж зарим нь бүр Т.Доржхандын нэрийг хэлээд явж байна. ХҮН
намыг анх хүчтэй гарч ирчихээд өөрсдийгөө үгүй хийчихлээ гэж халаглах хүмүүс
олон. ХҮН-ын даргын албан тушаал УИХ-ын гишүүн С.Ганбаатарт шилжихдээ зэрэгцэн
тус намын рейтинг суга өсч, томчуудыг айлгаж эхэлсэн. Тиймээс алаагүй байж 10
хуваачихаад байсан ХҮН-ын ховдог сэтгэлтнүүдийг ашиглан \”хөндлөнгөөс гараа
оруулж”, нам дотроосоо хагарч бутрав. Үүний харгайгаар өдгөө ХҮН-ын хууль ёсны
дарга нь хэлэх болох нь мэдэгдэхгүй эргэлзээ бий болоод байна.
Тэгвэл ХҮН-ын дарга
нараас С.Ганбаатар ХҮН-ийг орхиж Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд элсэхээр
ярьж байгаа бол Т.Ганболдын хувьд \”хэрээг дуурайж галуу хөлөө хөлдөөнө” гэгчээр
нагац ах ИЗНН-ын С.Дэмбэрэлийг дуурайж АН-д талж засч, ХҮН-ийг сонгуульд оролцуулахгүй
болж АН-ыг дэмжихээр болсон нь өөрийг нь \”үгүй хийсэн” үйл явдал боллоо. Харин хамгийн
сүүлд ХҮН-ын даргаар томилогдсон С.Боргилын хувьд Б.Найдалаа, Т.Доржхандын
нарын шунал хүслээс үнэн залхаж, намаа удирдаж бус намаасаа тусдаа бие дааж нэр
дэвшихээр болжээ.
Ингээд ХҮН шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тал тал тийшээ
таран бутарч, бусдын \”зоог” боллоо. Ийм нэгэн нам хүчтэй гарч ирсэн шигээ
хүчтэй нуран унаж, бусад шинэхэн намуудад томоохон сургамж болж байна.
Нинж