Сүүлийн үед энэ хүний талаар мэддэггүй хүн гэж байхаа болилоо. Энэ хүнд ч мэддэггүй сэдэв, салбар ч гэж алга. Хувийн амбийц юм уу гэхээр хэн нэгний хэрэг дээр л нэр нь тууж явах. ХХАА-н сайд Р.Бурмаатай бяцхан дайн дэгдээсэн. Гэвч Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг хүний нэр төрд халдсан хэргээр буруутгасан.
Мөн алдарт \”сайн ах\” гэгдэх УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй нэр холбогдсон Г.Сарангэрэлийн өмгөөлөгчөөр ажиллаж, \”Г.Сарангэрэлийн нэрийг цэвэрлэнэ\” хэмээн тун сүржин хэвлэл мэдээллээр гарсан ч хөөрхий охин ялтай хоцорсон. Эсрэг талын өмгөөлөгчийнхөө өөдөөс үйлчлүүлэгчээ хамгаалсан нэг ч үг дугарч чадаагүй гэх юм билээ. Түүний үйлчлүүлэгчтэйгээ тун эвгүй, зүй бус харьцсан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан ч тэрээр \”Би Г.Сарангэрэлээр тоглосон\” гэх утгатай юм яриад өнгөрсөн.
Ер нь энэ хүн ажил мэргэжлээрээ нэг их гавиад байх зүйлгүй ч олон нийтийн анхаарал төвлөрсөн сэдвийг барьж аваад яриад л байх, яриад л байх. Түүний ярилцлагыг зурагт, сонин, сайтууд ч уйгагүй нийтлээд л байх.
Саяхны дуулиант сэдэв болох ЖүжигчинБ.Амарсайханы \”Би юу хийчихэв ээ\” шторк гарсны дараа тэрээр \”Амараагийн энэ үйлдэл 15-20 жилийн хорих ялтай\” хэмээн баахан онолдож, хуулийн зүйл заалт уншиж гарсан.
\”Үг хэлж болдоггүй\” Ардчилсан нийгмийн иргэн гэдгээ аль хэдийн ойлгох болсон ч өмгөөлөгч хүн ард түмнийхээ талд биш эрх мэдэлтний талд дугарна гэдэг нэг л муухай. Муухай гэсний учир нь тэрхүү шторкт хэн нэгнийг гүтгэн доромжлоогүй, илчлээгүй. Зүгээр хүн бүрийн бодож яваа үнэнийг л хэлсэн. Тэгэхээр үнэнийг хэлсэн хүнийг буруутгаж байгаа хүн муухай биз дээ.
Харин өнгөрсөн сарын 30-ны өдөр \”G-Class\” унасан хэсэг залуус Багшийн дээд дээр мөнгө тараасан. Энэхүү үйлдлийг сонгуультай холбон тайлбарлаж, шалгуул гэх зэрэг хүмүүс байсан ч \”ээжийнхээ буяны үйлд зориулж мөнгө тараасан\” гэдгээ нэрээ нууцлахыг хүссэн нэгэн залуу хэлэв.
Гэтэл мань өмгөөлөгч Г.Батбаяр яаж дутахав. Өнөөх залууст мөн л 20- 25 жилийн ял оноох сурагтай.
Хэдэн төгрөг тараасныг нь шалгуул гэсэн юм байх. Ингэхэд \”өмгөөлөгч\” гэдэг үгний утга юу юм бэ??? Цөөхөн Монголчуудаа өмгөөлөгч болгон нь хорь гээд байвал энэ улсад чинь хүн үлдэх үү. Түүний хошуу дүрсэн хэргүүдийг хараад байхад үнэхээр мэдэхгүй сэдэв гэж алга. Сентерра-Гоулд, Мүүн, Халх гол, өөрийгөө шатаадаг Н.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Х.Тэмүүжин, Уул уурхайн сайд Р.Жигжид…
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn