\”Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг авна гэсэн мэдээллийн дагуу урт цагаан орчимд иргэдийн бөөгнөрөл үүсээд байгаа. Зарим нь \”Хувцаагаа аваарай” гэж орлилдох болж. Тэгвэл идэвхжээгүй, зах зээл дээр арилжаалагдаж эхлээгүй хувьцааг хэн гэгч зарж, борлуулах яриа үүсгэснийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Тухайлбал, эл хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст \”Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв\” ТББ, үнэт цаасны \”Стандарт Инвестмент\” ХХК-ийн нэр бүхий хүмүүсийг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа. Тэд \”Эрдэнэс Тавантолгой\” ХХК-ийн хувьцаагаа баталгаажуулах хүсэлтэй иргэдийг бүртгэх ажлаа идэвхжүүлэх үүднээс \”хувьцаа худалдаж авна\” гэх худал мэдээллийг тараасан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж.
1072 ширхэг хувьцааг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ тогтоолын дагуу тус компанийн хувьцааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн бүртгэлд \”Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК бүртгэж, баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл, хувьцааг арилжаалах, хэн нэгэнд бэлэглэх, шилжүүлэх боломж одоохондоо байхгүйг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдээд байгаа юм.