Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 04. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны \”Муу нүүрт\” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 27. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, 9 улаан мэнгэтэй улаан нохой өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 5 цаг 35 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана.
Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.