Олон улсын Ротари сангийн санхүүжилтээр Монголын хүүхдийн ордонд 2018 оноос шинээр нээгдэж буй “Шинжлэх ухааны лаборатори” дугуйлан өнөөдөр 10:00 цагт албан есны нээлтээ хийж байна. Нээлтиийн үеэр “Шидэт Шинжлэх Ухаан” шоу үзүүлбэр үзүүлэх бөгөөд тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирснээр:
🔹Монгол номоор англи ном солих
🔹мэдээллийн өртөө
🔹бяцхан сурагчдын бүтээлийг үзэн танилцах боломжтой юм байна.
Автомашингүй энэ өдөр гэр бүл, хүүхдүүд, дүү нараа дагуулан үнэ төлбөргүйгээр оролцож болох юм. Харин ирэхдээ гэртээ байгаа хүүхдийн монгол номуудаа авч гарахыг сануулж байна. Учир нь тус өдөрлөг дээр авчирсан номоо англи номоор солих боломжтой гэдгийг дахин дуулгая.