Өчигдөр өдрийн 15:35
минутад Ховд аймгаас Улаанбаатар хотыг чиглэн нисэх гэж байсан МИАТ ХХК-ийн \”ОМ7056” нислэг осолдох шахсан байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, МИАТ-ын \”Боинг” онгоц хөөрөхөөр хурдаа авах үед нэг талын
дугуйнь салж унаснаас болж осол болох шахжээ. Онгоцонд нийтдээ 95
зорчигч, хөлгийн багийн гишүүдийг нэмээд 100 гаруй хүн байсан бөгөөд тэдний амь
насанд аюул заналхийлжээ.
Зорчигчдын ярьж буйгаар, онгоц хөөрөхөөр хурдаа авах
үед дугуй нь салж унаж, нислэгийн зурвасаас гарч, шороон зам уруу эрчээрээ орсны
улмаас их хэмжээний тоос, шороо боссон гэв. Харин МИАТ компани фэйсбүүк хуудсаараа \”Нислэг саатлын мэдээлэл. 5-р сарын 3-ны өдрийн Ховд-Улаанбаатар
чиглэлийн ОМ7056 аялал хөөрөлтийн өмнөх гүйлтийн техникийн саатал гарсан тул
үзлэг хийх шаардлагатай боллоо. Иймд тус аялал
тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. Бид уг нислэгээр саатсан зорчигчдыг
Улаанбаатар хотод өөр агаарын хөлгөөр тээвэрлэн ирүүлэхээр ажиллаж байна”
хэмээн мэдээлсэн.
Тэгвэл Ховд – Улаанбаатар чиглэлийн 2016 оны 5 дугаар срын 3-ны өдрийн
ОМ7056 дугаарт аяллын саатлын шалтгааныг нарийвчлан тогтоохоор ажиллахын сацуу саатсан
иргэдийг Аэромонголиа ХХК-ийн
агаарын хөлгөөрхоёр хуваан Улаанбаатарт хотод авчирчээ. Тухайлбал,
эхний 47 зорчигчид 5 дугаар сарын 4 буюу өнөө өглөө 5:45 цагт,
дараагийн 48 зорчигч 8:39 цагт Улаанбаатар хотод ирсэн байна.Түүнчлэн МИАТ ТӨХК-ийн Нислэг, техникийн үйл
ажиллагааны захирал Н.Ганболд, Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий менежер,
Ерөнхий нисгэгч Ч.Нямсайхан, Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга Б.Баасанцогт нар өнөөдөр 10:30 минутад Зууны мэдээ сонины хэвлэлийн бага хурлын
танхимд хэвлэлийн бага хурал зарлаж Ховд – Улаанбаатар чиглэлийн \”ОМ7056” дугаар аяллын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
МИАТ-ын мэдэгдэл
\”2016 оны 5-р сарын 3-ны өдрийн Ховд –
Улаанбаатар чиглэлийн ОМ7056 дугаар аялал гүйцэтгэсэн EI-CXV бүртгэлийн дугаар
бүхий агаарын хөлөг хөөрөлтийн өмнөх гүйлтийн үед /15:58/ 60 kht орчим хурдан
дээр чиглэл алдсаны улмаас хөөрөлтийг зогсоон зурвас дээр зогсон /Rejected Take
Off/ /15:59/ техникийн үзлэг хийх шаардлагатай болсон.
МИАТ ТӨХК В737-800 агаарын хөлөгтөө үргэлжлүүлэн техник
үйлчилгээ хийхээр болж, зорчигчдийг Улаанбаатар хот руу Аэромонголиа ХХК-ийн
агаарын хөлгөөр /МО84, МО100 дугаар аялал/ тээвэрлэн ирүүлэх ажлын түргэн
шуурхай зохион байгууллаа. Эхний 48 зорчигчид өглөө 5:45 цагт, дараагийн 42
зорчигчид 8:45 цагт Аэромонголиа компанийн онгоцоор Улаанбаатар хотод ирсэн.
5-р сарын 3 буюу өнгөрсөн шөнө Улаанбаатрын цагаар 23:35 цагт
онгоцыг зогсоолд байрлуулж, зурвасыг чөлөөлснөөр дараагийн нислэгүүд, өөрөөр
хэлбэл Аэромонголиа компанийн нислэг үйлдэх боломж бүрдсэн. Аэромонголиа
компанийн нислэгээр үзлэг хийх техникийн баг Ховдод очсон. Одоо хөдөлгүүрийн
дотоод дурангийн ажил, хөдөлгүүр, их бие, бусад үндсэн системийн нарийвчилсан
үзлэгүүд хийгдэж эхлээд байна.
Мөн Ховд хотод ИНЕГ, ЗТЯ-ны шинжлэн шалгах комисс ажиллаж байгаа
ба комиссын дүгнэлтээр саатлын шалтгаан тогтоогдоно. Дээрхи комиссын дүгнэлт
гарах хүртэл Ховдын чиглэлийн нислэгийг түр хугацаагаар бага оврын онгоцоор
гүйцэтгэхээр болж байна.
Twitter, Facebook буюу social ертөнцөөр бодит бус мэдээлэл
оруулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно” гэсэн юм.
Төгс