Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна: Өнөөдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
2016 оны тавдугаар сарын 05-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 3-8 хэм, говийн бүс нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна.