“Уран” дуудлагатай албаны нохой гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримтыг олж илрүүлэн, үүргээ амжилттай биелүүлжээ. Энэ сарын 10-ны өдөр СХД-ийн 10 дугаар хороонд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл бүртгэгсэний дагуу Цагдаа, дотоодын цэргийн сургалтын төвийн “Уран” дуудлагат эрэлч нохой, нохойн төлөөлөгч оролцож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хүйтэн зэвсэгийг илрүүлж ажилласан байна.
Энэ талаар нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Шинэбаяр “Гэр бүлийн хүчирхийллийн улмаас иргэн Г иргэн М-г хутгалсан гэх дуудлага мэдээллийн дагуу очиж ажилласан. Хэрэг болсон гэх газраас улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон даавуунаас “Уран” дуудлагат нохойгоороо үнэр авахуулж, самнан нэгжилт хийлгэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох хутгыг олсон” хэмээн ярилаа.
“Уран” дуудлагат нохой хоёр жилийн хугацаанд нийт 18 гэмт хэрэг, зөрчлийг халуун мөрөөр нь илрүүлэн ажилласан байна.