С.Ганбаатар
уг нь жинхэнэ утгаараа ард түмний төлөөлөл. Дарханчууд түүнд үнэмлэхүй олноороо
саналаа өгч, бие даагч анх удаагаа шахуу
маш өндөр хувийн санал авсан нь энэ байлаа. Үүнээгээ ч ойлгож, С.Ганбаатар
Төрийн ордны чуулганд босч зогсож байгаад үг хэлэхээс авахуулаад л ард иргэдээ
хүндэтгэсэн олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлжээ.
Гэтэл энэ нь
\”ах нарт” таалагдсангүй. Тиймээс л түүнийг ямар ч хамаагүй аргаар \”хэвтүүлэх”
хүсэлтэй байлаа. Энэ ажиллагаа ч
амжилттай болж С.Ганбаатар минь хэвтээд өгөв үү гэж харагдах боллоо. Ер нь \”ХҮН”
гэдэг намд элсч, улмаар намын даргаар томилогдох үеэс л ах нарын төлөвлөгөө
амжилт олж эхэлсэн.
Ямар
төлөвлөгөөний тухай яриад байна вэ гэвэл% одоо С.Ганбаатар сонгуульд
өрсөлдөхийн тулд АН, МАН-ын аль нэгэнд нь заавал элсэхээр аргагүй байдалд
хүрчихлээ. Өөрөөр хэлбэл шахаанд орчихоод байна. Учир нь
түүний ХҮНам ирэх сонгуульд оролцох эрхээ СЕХ-ноос авч чадаагүй. Энэ хооронд
С.Ганбаатар бие дааж нэр дэвших хүсэлт, мөрийн хөтөлбөрөө мөн л СЕХ-д өгч
амжаагүй. Тиймээс хэрвээ С.Ганбаатар дахин сонгуульд өрсөлдөх л гэж байгаа бол
СЕХ-ноос зөвшөөрлөө авсан аль нэг намд элсэхээс аргагүй байдал үүсчихлээ.
С.Ганбаатар
өөрөө \”МАНАН-тай лав нэгдэхгүй. Харин тэдний эсрэг ажилладаг ямар ч намтай
эвсэж, хамтарч ажиллахад бэлэн” гэж төрийн ордонд дөнгөж сай мэдээлж. МАНАН-аас
өөр бий нь ч бий. Гэхдээ эсрэг ажилладаг уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй.
Ихэнх нь МАНАН-аас \”угждаг” намууд байгаа болохоор эргэлзээд байгаа юм. Улс
төрийн хоёр ууган хүчний хувьд С.Ганбаатар санал тавьжээ. Харин санал нь
сүүлдээ \”шахаанд оруулах” хэлбэр рүүгээ шилжсэн байх юм. Өөрөөр хэлбэл \”бидэнтэй
нэгд үгүй бол сонгуульд оролцож чадахгүй шүү” гээд л хэлчихсэн юм шиг байгаа юм.
Ямар сайндаа л \”босоо хүнийг хэвтээ болчихсон, тодорхой” гэж хэлж, бичиж байгаа
нь \”тохироо” хийхээр зүтгүүлж байгааг илтгэх мэт.
Амар