Дэлхийн тэнхлэг сүүлийн 100 жилд хүний үйл ажиллагаанаас болж 10 см-ээр шилжсэн талаар НАСА-ийн судалгаанаас иш татан HighTech мэдээллэж бана. Дэлхийн тэнхлэг гурван шалтгаанаар шилжсэн: мөс хайлалт, гаригийн мантии бодисын халалт болон цэвдэлт-криосфер хайлж байна.
Мөсний хөдөлгөөнд үзүүлэх үндсэн нөлөөлөл нь Гренландын мөсөн бүрхүүл багассан бөгөөд түүний шалтгаан нь Дэлхийн гадаргуу дээрх температур нэмэгдэж, цаг уурын ихээхэн өөрчлөлттэй холбоотой гэж тайланд дурджээ. “ Гренланд Хойд туйлруу 45° градусын өнцөгөөр байрлах бөгөөд, бүс нутгийн массын хэмжээний өөрчлөлт нь дэлхийг тойрон эргэх тэнхлэгийн төвийг өөрчлөхөд ихээхэн нөлөөлнө”.
Дэлхийн хамгийн том цасан малгай болох Вавилова мөс Кррин аскийн далай болон Лаптевын далайн хооронд байрлах бөгөөд 2015-2016 онуудад өндөр хурдтайгаар хайлж эхэлсэн. Энэ хугацаанд түүний хэмжээ ойролцоогоор 100 м(өдөрт 0,3 м)-ээр багассан, харин цасан малгай барагцаалвал 4.5 куб.км мөсөө алдсан-энэ хорогдсон мөс Вашингтон мужийг бүхэлд нь бүрхэхэд хүрэлцээтэй болохыг өмнө нь Колородогийн Их сургуулийн эрдэмтэд тайлбарласан билээ.
Ц.Пүрэвдорж