Сэтгүүлч Цэдэвийн Тэгшбуян: Би ярилцагчаасаа хоёрхон асуулт л асуудаг…
Нэгд. Та энэ цагийн эмэгтэй мөн үү? Хоёрт.Та энэ нийгэмд хэрхэн хувь нэмрээ оруулж яваа вэ?
Энэ асуултыг уншигч та нэвтрүүлгийн багийнхан болон сэтгүүлчийг нь хэтэрхий жижүүрийн асуултаар гол санаагаа илэрхийлсэн байна гэж бүү бодоорой.
Та \”Энэ цагийн эмэгтэй” нэвтрүүлгийг юуны түрүүнд үзээд сэтгүүлчийн асуусан, зочны хариулсанг 360 градусын хуулиар бодолдоо зураад үнэлж тодорхойлоорой.
Энэхүү нэвтрүүлэгт : Харийн оронд сурч байхдаа 00-ын цаасаа хүртэл хэмжиж хэрэглэн мөнгөний үнэ цэнийг мэдэрсэн нэг бүсгүй /Монгол улсын их сургуулийн сургалтын нэгдсэн албаны дарга PH.D Ч.Ундрам /
Америкт сурч байхдаа иргэний бүх эрх нь өөрт нь байгаа ч хог түүж,мансуурсан ядууст атаархсан ч шүд зуун Дэлхийн банкинд хүртэл ажиллаж явсан бас нэгэн бүсгүй / Forbes Mongolia- сэтгүүлийг санаачлагчдийн нэг До.Цэ.Энхжаргал/
ОХУ-ын Ус Цаг Уурын Улсын Их сургууль дүүргэсэн эл бүсгүй 2015 оны Монгол Улсын шилдэг залуу эрдэмтэн болсон /Г.Гантуяа /
Японд сурч байхдаа бүх зүйл хүний төлөө гэсэн зарчмаар хийгддэгийг хараад Монголд 40 хүүхдийн цэцэрлэг байгуулсан энэ цагийн эмэгтэй /JICE Олон улсын байгуулагын Япон хэлний орчуулагч /Р.Энхтуяа/
\”Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин адил гэдгийг хойч үед ойлгуулахаар \”Богцон дахь бидний өв соёл”-ыг бүтээсэн энэ цагийн эмэгтэй Б.Өүлэн-Эрдэнэ зэрэг мундаг эмэгтэйчүүд энэ нэвтрүүлэгт орсон.
Тэд дэд бүтэц, нам байгуулах, эрх чөлөө, ядуурлын тухай юм юм руу үсчин хэнхэглэж, бусдын гар хөл болдоггүй, тэд гэртээ гараа хумхиад суухгүй юмсан, мэргэжилдээ үнэнч байх юмсан, дор бүрнээ сэтгэл гаргаж хөдөлмөрлөх юмсан гэсэн нийгмийн эд эсийг бүрдүүлэгч эмэгтэйчүүд юм.
\”Энэ цагийн эмэгтэй” нэвтрүүлэг зөвхөн ТВ-9 телевизийн 2-р сувгаар Ням гараг бүрийн амралтын оргил цаг болох 21 цагаас үзэгчиддээ хүрдэг байна.
\”Энэ цагийн эмэгтэй” гэдгээ нотлон, гарц, сэжүүр, гаргалгаа, гайхамшгийг гартаа атган амжилттай амьдарч яваа хүчирхэг эмэгтэйчүүдийн ярилцлагыг хүлээн авч үзнэ үү.