Төрүүлээд удаагүй хүүхдээ жорлонд хаяж амийг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн 18 хороо Дамбадаржаад оршин суух 26 настай Б гэгч эмэгтэй үйлджээ.
Үүнийхээ дараа тэрбээр \”Бие засаж байхдаа төрөөд хүүхдээ барьж авч чадалгүй алдчихлаа\” хэмээн цагдаад дуудлага өгсөн байна. Харин цагдаагийн ажилтнууд нярайг ОО-оос гаргаж авахад түүнийг даавуун ороолтоор ороогоод жорлонд хаясан байжээ. Ингээд нярайд үзлэг хийхэд эрүүл саруул, 3.6 кг жинтэй охин хүүхэд байсан бөгөөд бүтэлтийн улмаас амиа алдсан болохыг Шүүх эмнэлгийнхэн тогтоожээ.
Нинж