Энэтхэг Улсын Пунь хотод болж буй Бодибилдинг, Фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Г.Угалзцэцэг Women’s Athletic Physique -165 cm ангилалд алтан медаль хүртжээ. Ингэснээр тэрээр гурав дахь удаагаа Азийн аварга болов. Үүнээс өмнө манай тамирчин 2016, 2017 онд ААШТ-ээс алтан медаль хүртэж байсан юм.