ОХУ-ын “MS-08” сансрын хөлөг Казакстаны нутаг дэвсгэрт энэ сарын 4-ний өдөр буюу өнгөрсөн пүрэв гарагт амжилттай газардаж, олон улсын сансрын станцад хагас жил гаруй хугацаанд ажилласан Орос, Америкийн гурван сансрын нисгэгч эх дэлхийдээ эсэн мэнд эргэж иржээ.
Олон улсын сансрын станцад одоо гурван сансрын нисгэгч ажиллаж байгаа юм байна. Харин энэ сарын 11-нд “MS-08” сансрын хөлгөөр Оросын сансрын нисгэгчид олон улсын сансрын станцад буцаж очин ажиллах юм байна.