АНУ-ын Чикаго
хотын зах Дес Плэйнес хотод ажиллаж амьдардаг 35 настай Монгол эмэгтэй сураггүй
алга болоод бүтэн сар болох гэж буйг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тэнд ази
хоолны тогоочоор ажиллаж байсан Гансүхийн Зулцэцэг хэмээх Монгол бүсгүйн 2001
оны мөнгөлөг өнгөтэй \”Хонда Аккорд” автомашиныг өнгөрөгч бямба гаригийн үдээс
хойш цагдаа нар Чикаго хотын зүүн өмнө хэсгийн \”Southeast Side” хэмээх газраас олжээ. Монгол бүсгүйн хувьд
4 сарын 11-ний өдөр хүнтэй уулзана гэж өөрийн эзэмшлийн \”Хонда Аккорд” автомашинаа
унаж гарснаас хойш сураггүй байгаа
бөгөөд тэнд ердөө дөрөвхөн Монгол хүн таньдаг гэж найзууд нь хэлсэн.
Ямартай ч,
автомашиныг Чикагогийн зүүн өмнөд хэсгийн нэгэн автомашины хаягдал цэг буюу
эзэнгүй зогсоолоос олсон байна. Түүнчлэн автомашины арын хэсгээс нэгэн эмэгтэй
хүний цогцос олдсон байна. Одоогоор цогцсыг таних боломжгүй байгаа учир задлан
шинжилгээ хийж байгаа юм байна. Тиймээс задлан шинжилгээний хариу гарахаар
эмэгтэйн хэн болохыг хэлнэ гэж Чикагогийн цагдаа нар мэдэгдсэн байна.