Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч И Мёнг Пак нь анхны шүүх хурлаар 15 жил хоригдох ял болон 8 тэрбум 200 сая воны эд хөрөнгө хураалгаж, 13 тэрбом воноор торгуулах ял сонссон билээ.
Тэрээр эдүгээ давж заалдахаар бэлтгэж байгаа юм байна.
Хэрвээ шүүхээс экс ерөнхийлөгч И Мёнг Пак-ийн ялыг хэвээр үлдээвэл, тэрээр албадан хураалгахаар болсон 8 тэрбум 200 сая воны эд хөрөнгөд ноогдох 35%-ийн татвар буюу 2 тэрбум 100 сая воныг нэмж төлөх болжээ.