Улаанбаатар хотноо болсон “Auto tuning show” арга хэмжээний үеэр үзэгчдэд толилуулсан тансаг салонтой фургон машин монголчуудыг маш ихээр гайхшруулсан билээ. Тэгвэл УАЗ фургон машиныг үйлдвэрлэгч оросууд ч уг машины салоныг хараад өөрсдөө ихэд гайхаж, шүтэн биширсэн байна. Оросын машин сонирхогчдын тусгай сайт тус машиныг тансаг салонтой монгол фургон хэмээн танилцуулжээ.
Уг машины салон үнэтэй модон тавилгатай, хиймэл арьсаар бүрсэн бөгөөд жолоочийн кабин ч мөн адил, өнгө тун сайхан хосолсон байна. Мөн жолоочийн суудлыг зорчигчдын суудлаас модоор тусгаарлаж, зурагт байрлуулжээ.