Сөүл хотын Мапу дүүрэгт байрлах Соган Их Сургуулийн шүдний танхимын 4 давхрын нэгэн туршилтын ангид өчигдөр буюу энэ сарын 10-ны өдрийн 20:05 цагийн үед химийн бодис дэлбэрч, нэг оюутан бэртсэн хэрэг гарчээ. Бэртсэн оюутан 30 хувийн түлэгдэлтэй байгаа тул эмнэлэгт эмчлүүлж байгаа хэмээн мэдээлжээ.
Гал унтраах газраас галыг 4 цагийн дотор бүрэн унтраан аюулгүй болгосон байна. Одоогоор гал унтраах газраас тодорхой мэдээллийг шалгаж байгаа хэмээн мэдээллээ.