МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдлаа. Уг хурлаар ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох эсэхийг хэлэлцэж, дэмжсэн байна. УЗ-ийн хурлын энэхүү шийдвэрийн талаар хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдэх юм байна.
Өмнөх сайд буюу УИХ-ын гишүүн Б.Батзоригийг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд байдаг ЖДҮХС-гийн үйл ажиллагааг алдагдуулсан гэсэн үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.