Хөвсгөл аймгийн төв болон Хөвсгөлийн Хатгалд өдрийн турш цас оржээ. Ихэнх хэсэгтээ шагай давсан, зарим хунгар газарт өвдөг давсан их цас орсон байна. Хөвгөлийн төвөөс Хатгал хүртэлх замын 20-иод км хэсэгт цас их орсны улмаас зам харагдахгүй болж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн түр саатахад хүрчээ.
2016 оны 05 дугаар сарын 20-ны 21 цагаас 05 дугаар сарын 21-ний 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасана. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар 12-17 градус дулаан байна.
2016 оны 05 дугаар сарын 22-ноос 05 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Тавдугаар сарын 22, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, нутгийн зүүн өмнөд хэсгээр, 24-нд говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 25-нд төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 24, 25-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn