Маргааш Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд 21 дүгээр хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийг шүүх хурал 10.00 цагт товлогджээ.
Үүнтэй холбогдуулан, монголын эмэгтэйчүүдийн холбооноос энэхүү хуралд ажиглагчаар оролцох, мөн шүүхийн гадаа тайван жагсаал хийх хүсэлтийг гаргасан байна. Гэвч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралд тухайн хэргийн оролцогч нараас өөр хүнийг оролцуулах боломжгүй гэсэн хариуг өгчээ.
Мөн Баянзүрх дүүргийн Засаг Даргын Тамгын газраас шүүхийн гадаа жагсаал цуглаан хийх эрхийг олгоогүй байна.