Нийслэл Хүрээ 1924 он.
Зүүн гар талаас: 1. Ардын Засгийн Газрын дэргэдэх Цааз Хуулийг Эмхэтгэх Хэлтсийн зөвлөх, сургагч Петр Васильевич Всесвятский (1884 – 1938), 2. Цэргийн Яамны сайд, Ардын Хатанбаатар Сандагдоржийн Магсаржав (1878- 1927), 3. Ардын Засгийн Газрын зөвлөх, Бүх Цэргийн Зөвлөлийн тэргүүлэгч Дорж (Элбэгдорж) Ринчино Ринчинов (1888- 1937), 4. Ардын Эрхт Хэмжээт Цаазат Монгол Улсын Ардын Засгийн Газрын ерөнхий сайд, “Хичээнгүй сайд” хэмээн алдаршсан Балингийн Цэрэндорж (1868- 1928), 5. Ардын Засгийн Газрын ерөнхий сайдын орлогч Агданбуугийн Амар (1887- 1941), 6. Коминтерны Дорнод Хэлтсийн ажилтан Сирен Арабдынович Нацов (жинхэнэ овог нь Шойжилов; 1898- 1938).