Дорнын зурхай
Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 25. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны \”Муу нүүрт\” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 19. Буд гараг. Суулга одтой, зургаан цагаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Рашаан.Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй . Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал \”Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Энэ ордныхон янз бүрийн салбарт тогтвортой амжилт олж шинэ холбоотон найз нөхөдтэй болно. Эрт босож шөнө унтаж амжилтад хүрнэ. Болзошгүй саад бэрхшээлээс болж төлөвлөсөн амралт намрын сүүл хүртэл хойшлуулах бололтой. Хувь тавиланд гэнэтийн эргэлт гарч эртнээс төлөвлөөгүй зарлага гарахыг үгүйсгэхгүй. Ямар ч шийдвэр гаргасан танд гэнэтийнх байх болно. Эргэн тойрныхоо хүмүүстэй харьцах харьцаагаа эргэж харахыг сануулж байна.
Үхэр (4/20-5/20)
Мэргэжлийн үйл ажиллагаагаа өөрчлөх, ажлаа солих, өөр сургуульд шилжихэд ер бусын таатай цаг үе. Албан тушаал ахиж, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд тун тохиромжтой байна. Үдээс хойш саад бэрхшээл тулгарах тул өглөөгүүр чухал шийдвэр гаргахаас татгалз. Удаан хугацаагаар аяллаар явах гэж байгаа бол явах маршрутаа эргэн нэг харах нь ухаалаг үйлдэл болно. Магадгүй хойшлуулах нь дээр байх.
Хамтатгах (5/21-6/21)
Санамсаргүй гэнэтийн халтуур, найз нөхдийн санал зэргээс мөнгө орж ирнэ. Гадаад түншүүдээсээ бэлэг дурсгалын зүйл хүлээн авч магадгүй. Хөрөнгө оруулалтдаа онцгой анхаарал тавьж. Ахуйн ажил, үл хөдлөх хөрөнгийн асуудлаар хөөцөлдөж өнөөдрийг өнгөрөөх байх. Дарга удирдлагатай ам муруйх хэрэггүй гэж одод зөвлөж байна. Санаачилга гаргах, идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэхээс татгалз. Өөрийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ ав. Өрөө хугацаанд нь төл.
Мэлхий (6/22-7/22)
Гэр орон ажил төрөл дээр хэрүүл маргаан үүснэ. Таны асар их хүчин зүтгэлийг удирдлагын зүгээс үнэлэхгүй. Сөрөг зүйлсээс зайлсхий аялал жуулчлалаар ой мод, далай руу яв. Энэ нь эрүүл мэндээ сайжруулах, хэрүүл маргаанаас зайлсхийх хамгийн сайн арга болно. Үүнээс гадна аялал жуулчлалаар явбал шинэ найз нөхөдтэй болно.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр хэтийн зорилго тавихгүй байхыг хичээх хэрэгтэй. Учир нь энэ өдөр хоёр ордны байрлал давхацсан байна. Өөрийнхөө дор ажилладаг хүмүүс мэргэжил нэгтнүүдтэйгээ харилцаа муудна. Хэрүүл маргаан ч гарч болзошгүй. Таны бие ч улмаар муудна. Тамир тэнхээ оруулах эм бүү хэрэглэ. Эргэн тойрныхондоо дарамт бүү үзүүл. Тэднийг ойлгохыг хичээ. Алтан үүрэгтээ анхаарлаа төвлөрүүл.
Охин (8/23-9/22)
Эмх замбараагүй өдөр. Төлөвлөгөөт ажлын хугацаа доголдох түншүүд хамт олон ажиллагсдын үйл ажиллагаанд уялдаа холбоо үгүй болох магадлалтай. Үүнээс улбаалан таны эрүүл мэнд доройтож магадгүй. Хэрэв та ажил амьдралаа зохицуулж чадвал танд өвдөх зүйл байхгүй^ Дуртай зүйлээрээ хичээллэ. Үдээс хойш хэрэггүй зүйлд уруу татагдана. Магадгүй хүлээцтэй хандсан зүйл тань гэнэтийн магтаалаар дүүрэн мөн танд ашигтайгаар тусна. Төлөвлөөгүй ажлын саналаас шууд татгалз. Зүүдээ манаарай.
Жинлүүр (9/23-10/22)
Өөрийн саналыг хэрэгжүүлэхэд нэн тохиромжтой үндсэн ба үндсэн бус хөрөнгөнд хөрөнгө оруулахад тохиромжтой. Та автомашин байр авахаа хойшлуулах хэрэггүй. Энэ өдрийг нам гүм тайван байдалд байж амьдрал болон үйл явдлын уялдаа холбоог эргэцүүлэн бодож өнгөрүүл. Чухал асуудлаар бусдын сэтгэгдлийг сонс.
Хилэнц (10/23-11/21)
Таны амьдралын байр суурь шаргуу зах чанараас олон зүйл хамаарна. Хэрвээ тантай хамаатай асуудлаар чухал шийдвэр гаргасан бол яаран бүү баярлаж өгснийг нь бүү ав. Энэ талаар төслийн хувь заяа хамаарч байгаа хүмүүстэй ярилцах асуудлууд бий. Өнөөдөр, таны хэт шулуун шударга зан нөхцөл байдлыг хүндрүүлэх учраас ойр дотнын хүмүүстэй харилцаж учрыг тайлбарлахаас аль болох зайлсхий.
Нум (11/22-12/21)
Аян замд золгүй явдал болж болзошгүйг од эрхэс зааж байна. Оюутнууд, идэвхтэй ажиллах шаардлагатай болно. Амлалт өгөхдөө анхааралтай байж, найдваргүй хүмүүсийг өөртөө бүү ойртуул, шинэ танилдаа итгэлтэй байх хэрэггүй. Хувийн амьдралд өнөөдөр амжилт гаргах нь эргэлзээтэй байж болно. Аялал жуучлалд явахдаа хойшлуул. Энэ өдөр бэлгийн амьдралд таагүй. Санхүүгийн элдэв эрсдэлтэй алхмуудаас зайлсхий. Найз нөхөдтэйгөө хаа нэгэн газар суухаар тохирсон бол хойшлуул.
Матар (12/22-1/19)
Маш идэвхтэй өдөр. Өмнөх өдрүүдэд гаргасан ухаалаг шийдвэрээс болж найз нөхөд, ивээн тэтгэгчидтэй харьцаа сайжирч, үр бүтээлтэй ажиллаж эхэлнэ. Мөн материаллаг байдалд ч сөргөөр нөлөөлнө. Бодлогогүй алхам хийж, гэнэтийн шийдвэр гаргахаас зайлсхий. Бодит байдлыг үнэлэх чадвар танд дутагдаж байна. Та хэрэв хүүхэдтэй бол тэдэнтэй хамт паркд цагийг зугаатай өнгөрүүлж, дуртай ресторанд нь хооллоорой.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр та ойр дотнын хамаатнууд танилууд хөршийнхөө сайхан сэтгэл өгөөмөр занд найдаж болно. Тэдний тусламж таны сэтгэл санааг ч өөдрөг болгоно. Хамгийн дотнын хүнтэйгээ уулзах цаг зав гарга. Ингэвэл та бодит байдлаа таагүй нөлөөнөөс хамгаалж чадна. Хэрэв та бага зэрэг завсарлага буюу амралт авах гэж тэмүүлж байвал өнөөдөр олон зүйлийг шийдвэрлэж дуусга. Гэхдээ гол шийдвэрүүд нь сүүлд мэдэгдэх тул яаран хариу дүгнэлт авна гэж бүү бодоорой.
Загас (2/19-3/20)
Нүгэл буянаа дэнслэх өдөр. Хуучин өр төлөөсөө төлөх боломж олгож байна. Өөрийн үнэнийг хамгаал. Танаас тэсвэр тэвчээр сайхан сэтгэлийг шаардаж байна. Ойрын хугацаанд хүчтэй шүүмжлэлд өртөн мөн таагүй зүйл тохионо. Энэ ордныхон аливаа үйл явдалд шийдэмгий болгоомжтой байхыг зөвлөж байна. Хий дэмий яриа буюу хов жив мөн хэрүүл маргаан атаа жөтөөнд оролцолгүй сэтгэл санаагаа тайвшруулж эрүүл мэнддээ анхаарлаа хандуул.