Өнгөрсөн хугацаанд \”Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч
П.Анужин болон \”Херо Энтертайнмент” студийн захирал Х.Баатар нарын янаг
амрагийн харилцаа болон \”Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс хасагдсан \”хар”
бичлэгүүд алдагдсан асуудлаар хангалттай шуугьсан. П.Анужинг Х.Баатарыг эхнэр,
жүжигчин Ч.Ундралаас нь салгаж гэр бүл үймүүлсэн гэх нэгэн байхад, П.Анужин
Х.Баатар нарын харилцааг дэмждэг нэгэн ч байсан юм. Ямартай ч, тэдний хамтран
хийж байсан \”Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс хөтлөгч П.Анужин, экс
Ерөнхийлөгч Н.Энхбаяр, түүний эхнэр О.Цолмон нарын л зөюрхөн \”эвгүй” бичлэгүүд
алдагдсан юм. Энэ нь тэднийг чадах гэсэн улстөрийн зорилготой үйлдэл байсан нь
илэрхий болсон бөгөөд үүнийг П.Анужин ч хэлсэн. Ингээд дуулиан намжих нь уу
гэтэл П.Анужингийн жүжигчин Ч.Ундрал руу дайрч буй бичлэг цацагдсанаар дахин
дэвэрч эхэллээ. Энэ удаад харин олны шүүмжлэлийн бай П.Анужин болж байна.
Үүнтэй холбогдуулан тэрбээр \”Болдкогийн шоу\” нэвтрүүлэгт оролцох
үеэрээ экс амрагийнхаа хуучин эхнэр Ч.Ундралыг намайг хорлуулахаар их хэмжээний мөнгөөр
захиалга өгсөн хэмээн мэдэгджээ.