Удаан ярих бол суурин утас ашиглах
– Гар утсаа зүрх, тархи, эрчүүд бэлэг эрхтэндээ ойр байлгахгүй байх буюу өмд, энгэрийн халаасанд хийхгүй байх
– Нялх хүүхдийн дэргэд гар утсаар ярихгүй байх
– Чихэвч хэрэглэх ( чихэвч ЦС цацрагийн хэмжээг багасгадаг)
– Товчхон мэдээлэл илгээх бол мессэж бичих
– Утсаар ярихаас гадна нэмэлт үйлдлүүд хийхээс татгалзах ( сэрүүлэг тавих, FM радио сонсох, тоглоом тоглох гэх мэт)
– Орой унтахдаа утсаа унтрааж, унтлагын өрөөнөөс өөр газар тавих
– Гар утасны хамгийн их цацраг ялгаруулдаг үе бол утас дуугарах, утас залгах үе юм. Иймээс утас дуугарах, гадагш залгаад дор хаяж 5 секундын дараа утсаа чихэндээ ойртуулах хэрэгтэй
– Гар утсаа биеэсээ хол, цүнхэндээ хийх
– Жирэмсэн үедээ гар утас аль болох хэрэглэхгүй байх
– Цахилгаан шат гэх мэт давчуу, хязгаардмал орчинд гар утас хэрэглэхгүй байх (ЦСД илүү дамжуулдаг)
– Сүлжээ муу газар ярих гэж оролдоод хэрэггүй. Энэ үед гар утас ЦС цацраг илүү ялгаруулдаг.
-Утас сонгохдоо \”SAR” буюу долгион дамжуулах давтамж багатайг нь худалдан аваарай.