Дархан-Уул аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа Б нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг шалгаж дуусаад прокурорын хяналтанд шилжүүлжээ.
Тэд албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж, ээлжийн амралтаа авч БНСУ-уруу яваад ирсэн албан хаагчдад ээлжийн амралтын үндсэн хоног дээр нэмж чөлөө олгон, чөлөөтэй байсан албан хаагчдыг ажилласан мэтээр цалинг нь бодуулж, тэднээс хандив хэлбэрээр түүнийгээ буцаан авч, хувьдаа завшиж байсныг мөрдөн байцаалтын үед илэрчээ. Энэхүү хэрэг прокурорын шатанд хянагдаж, шүүхэд шилжүүлэхээр болжээ.