Сонгинохайрхан дүүргийн цгдаагийн хэлтэсээс Улсын гарьд М.Баяржавхлан, Улсын харцага Л.Пүрэвжав нарыг танхайн хэргээр эрэн сурвалжилж эхэлжээ.Учир нь тэд 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Баргужин” ресторанд энэ оны долоодугаар сарын найманд архидан согтуурч, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, рестораны эд зүйлсийг эвдэж, хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан аж. Үүний төлбөр болгож 2.785.720 төгрөг нэхэмжилсэн байна. Дүүргийн цагдаагийн хэлтэс тэднийг мэдүүлэг өгч, учруулсан хохиролоо барагдуулахыг удаа дараа мэдэгдсэн боловч цагдаагийн албан хаагчийн шаардлагыг хүлээж аваагүй тул ийнхүү эрэн сурвалжилж эхэлжээ.