Хятадын өмнөд нутгийн Юньнань мужийн хоёр хөлтэй ишиг урд хоёр хөл дээрээ тэнцэн, бие даан явж сурчээ.
Зургаан сартай энэ ишиг хойд хоёр хөлгүй гарсан ч,хэвийн амьдралд дасан зохицож чадсан төдийгүй, үе тэнгийн ишигнүүдээсээ өвс идэж, ус уухдаа огт дутдаггүй байна.
Эзнийх нь хэлснээр, ишиг бараг гармагцаа л урд хоёр хөл дээрээ зогсож, цаашид долоо хоногийн хугацаанд бүр сайн явж сурчээ.
С.Инда
эх сурвалж: bataar.mn