\”Номинталс” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн \”гомдол”
ихтэйгээр хамтлагаа орхисон. Түүний сэтгэгдлээс харахад өөрөө ч бус нөгөө хоёр
нь л \”Дээгийгээ жийчихсэн үү\” гэж харагдаад байгаа.
Тэгвэл ах нарын энэ үйлдлийг \”Guys”-ын дүү нар нь дагав уу гэмээр явдал болжээ. Тухайлбал,
саяхнаас тус хамтлагийн дуучин Уугий буюу Х.Бат-Ундрал хилээр хар тамхи
оруулахыг завдсан хэрэгт холбогдож, цагдан хоригдож байгаа тухай мэдээлэл
цацагдах болсон юм.
танигдана” гэгчээр хэрэгт орсон нөхрөө \”Сар гаруйн өмнө хамтлагаасаа гарсан.
Хар тамхины хэрэгт холбогдсон эсэх талаар тодорхой мэдээлэл алга байна”
гэгчлэнгээр хөндийрхсөн байх юм. Уугий хэрэгт холбогдсон нь \”Guys”-ын гуравт нэг их хамааралтай бус бололтой. Харин тэдэнд олны
танил эрхмүүдийг тоглуулсан \”Good luck” хэмээх дуу нь
чухал байж уу гэмээр мэдээлэл өчигдөр цахим хуудсаар цацагдлаа.
Цагтаа хүүхэд залуусыг байлдан дагуулж явсан, одоо ч
заримд нь үлгэр дууриалал болж яваа \”BoyBand”-ууд уг нь ингэж хүн чанаргүй зан гаргацгааж болмооргүй
л байна. Олон жил жаргал зовлонгоо хуваалцаж байсан найзыгаа хормын дотор танихгүй
хүн болгож, олон нийтэд юу ч болоогүй мэтээр мэдээлж болдог гэдгийг үлгэрлээд
байгаа юм уу хаашаа ч юм. Нэр хүндээ дагаад нийгмийн хариуцлага, ёс жудаг гэж
баймаар.
Шар хүү